ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вирусийн халдвараас сэргийлж буй Монголын туршлагыг дэлхийд танилцуулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-17

Монгол Улс коронавирусийн голомт болох БНХАУ-тай хил залгаа оршдог гэдгээрээ өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байсан юм. Өнөөдрийн байдлаар гадны улс орнуудаас зөөвөрлөгдөн нийт дөрвөн тохиолдол бүртгэгдээд буй юм.  Тэгвэл Монголын засгийн газрын авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ, урьдчилан сэргийлсэн байдал нь цаг үеэ олсон, оновчтой байсныг ДЭМБ олон улсад онцолжээ. Мөн иргэд нь заавар зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагаж, нийтээрээ өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан гэдгийг дамжуулсан байна. Монгол улс өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдмэгц  хөл хорио тогтоох, сэжигтэй иргэнтэй уулзсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх гээд өвчний тархалтаас сайтар урьдчилан сэргийлж байгааг онцолжээ. Цаашид ч энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэн авахыг сануулсан байна. Харин Европ болон бусад улс оронд Монголын арга хэмжээ туршлага болох ёстойг ДЭМБ сануулжээ.