ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Ариунтуяа: Халдвар эрчимтэй тархсан орнуудад хоногт 1000-2500-гаар өвчлөл бүртгэгдэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл халдварын шинэ тохиолдол 24 цагийн дотор 13 улсад шинээр илэрч, 135 улсад тархаад буйг онцлов. Эрүүл мэндийн яам цаашдаа мэдээллээ онлайн хэлбэрээр бэлтгэн хүргэхээр бэлтгэл аждаа хангаж байгаа бөгөөд иргэдийн асуултад чатаар хариулах мөн сэтгүүлчдэд ч онлайнаар мэдээллээ хүргэнэ гэв. ДЭМБ-ын Монгол дахь мэргэжилтэн О. Ариунтуяа хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдвар 155 800 мянгад хүрч 10 300 мянгаар нэмэгдлээ. 24 цагийн дотор халдвар гарсан улс орнуудад 438 орчим иргэн шинээр нэмэгдэж, 5800 хүн амиа алдаад байна. Харин эмчлүүлж эдгэрсэн хүний тоо 75 700 мянгад хүрлээ” гэсэн юм. Европын улс орнууд халдварын гол цөм болж, халдварын гол цөм болж байгаа аж. Тиймдээ ч Европын орнууд тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хориог чангатгажээ. Итали, Иран, Испани гэсэн гурван улсад өвчлөл маш ихээр нэмэгдсэн гэв. Өөрөөр хэлбэл, хоногт 1000-2500-гаар нэмэгдэж байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 13-нд амьсгалын замын хүнд халдварын эмчилгээний журмыг шинэчлэн гаргажээ.