ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зорчигчдыг шууд тусгаарлах учраас угтах үйлчилгээ байхгүй гэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор монгол иргэдээ авахаар өнөөдөр эхний онгоц хөөрсөн билээ. Тэгвэл тусгаарлах байрны зардлаа төлөөд ирж байгаа зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ болон тусгай бэлтгэгдсэн тусгаарлах байр руу шууд тусгаарлах юм байна. Тиймээс нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг анхаарна хэмээн МИАТ компаниас мэдэгдэл гаргалаа. COVID19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлж зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байх нь чухал юм. Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох юм байна.