"All star-2020" буюу энэ жилийн бүх оддын тоглолт энэ сарын 14-16 өдөр болох билээ. Тэгвэл энэ жилийн бүх оддын тоглолтын сүүлийн өдрийн тоглолтыг Леброн Жэймс болон Яннис Адетокумбогоор ахлуулахаар болсон билээ. Тэгвэл Леброн Жэймс Бүх оддын тоглолтод 2 номерийн өмсгөл /жерси/ өмсөх болсноо албан ёсоор зарлалаа. Учир нь тэрбээр өнгөрсөн долоо хоноги нисдэг тэрэгний ослоор өөд болсон Жиана Брайнтад хүндэтгэл үзүүлж байгаа зүйл гэнэ.
Харин Яннис Адетокумбо баг нь Коби Брайтын 24 дугаартай өмсгөлийг өмсөж тоглохоор болжээ.