Аллен Айверсон: Би заалруу л явна даа

Б.ГАНЗОРИГ
2020-01-31

Америкийн сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант, охин Жианнагийнхаа хамтаар Америкийн Калифорни мужид орон нутгийн цагаар өглөөний 09:45 цагийн орчимд нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан билээ. Түүний энэ ослыг хамт тоглож байсан тоглогчид, одууд, фэнүүд нь өөрийн цахим хуудсаараа дамжуулж эмгэнэл илэрхийлээд байсан билээ. Тэгвэл түүнтэй хамт тоглож байсан Аллен Айверсон өөрийн цахим хуудсаараа дамжуулж эмгэнэлээ илэрхийллээ.

Тэрбээр "Түүний талаар бодохгүй байж чаддагүй тийм нэг дурсамж байдаг юм. Миний анхны улирал, анх удаагаа Лос Анжелес хотруу аялаж, Лэйкерстэй тоглох гэж байлаа. Тэр буудалд маань ирж, намайг аваад, хамтдаа ресторанд орсон юм. Тэгээд буцаж ирээд надаас "Өнөө орой юу хийх гэж байна даа" гэж асуулаа. Би "Шөнийн цэнгээний газар орно доо. Чи юу хийх гэж байна?" гэтэл тэр "Би заалруу л явна даа" гэж билээ" хэмээн бичсэн байжээ.