Монголын шигшээ баг өнөөдөр Канад, Флиппинтэй тоглоно

O.Admin
2018-06-09

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Филиппин улсын нийслэл Манила хотод эхэллээ. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг оролцож байгаа нь манай сагсан бөмбөгийн спортын түүхэнд тодоор тэмдэглэхээр үйл явдал болж байна.

Тэгвэл манай 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий “С” хэсэгт  ОХУ, Бразил Филиппин, Канадын багтай хамт багтсан. Өнөөдөр 16:40 цагаас Канадын шигшээтэй эхний тоглолтоо хийнэ. Харин 18:40 цагаас Флиппинтэй тоглох юм.  Дэлхийн шилдгүүдийн уран гоёмсог тоглолтуудыг MNBA Sports суваг шууд дамжуулж байна.