Дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багс өнөөдөр плэйоффын хоёр дахь шатны цувралд Бостон Селтикс багтай хийлээ. Эхний тоглолт Багсын талбайд болсон ч Селтикс гайхалтай байж эхний үеэс тэргүүлж эхэлсэн бөгөөд тоглолтын төгсгөлд 112-90 харьцаагаар хожиж цувралыг тэргүүлж эхэллээ. Хоёр багийн дараагийн тоглолт Багсын талбайд ирэх сарын 1-ний өглөөний 04:30 цагт болно.
Тус тоглолтод Кари Ирвинг 26 оноо, 11 дамжуулалт, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Ол Харворд 20 оноо, 11 самбар, Жейлин Брувн 19 оноог авчээ. Харин эсрэг багаас Яннис Адетокумбо 22 оноо, 8 самбар, Крис Меддлтон 19 оноо, 10 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.