Голдэн Стэйт Уорриорс аваргын төлөөх эхний тоглолтод ялалт байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2018-06-02

NBA-ын аваргын төлөөх тоглолт өнөөдөр эхэллээ. Тус тоглолтод Голдэн Стэйт Уорриорс, Кливленд Кавальерс багууд шалгараад байгаа билээ. Өнөөдөр Уорриорсын талбайд эхний тоглолт болсон бөгөөд тоглолт нэмэлт цагт шийдэгдэж 124-114 харьцаагаар 1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Уорриорсоос Стэфэн Көрри 29 оноо 6 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 24 оноо, 9 самбар,. 6 дамжуулалт, 3 хаалт, Клэй Томпсон 24 оноо, Дроумонд Грийн 13 оноо, 11 самбар, 9 дамжуулалт, 5 бөмбөг таслалт, 3 хаалтыг авчээ. Харин эсрэг багаас Леброн Жэймс 51 оноо, 8 самбар, 8 дамжуулалт, Кевин Лаав 21 оноо. 14 самбар. 1 дамжуулалтыг өгчээ