Оклахома Сити Тандер өнөөдөр Миами Хит багийн талбайд зочилж 118-102 харьцаагаар хожлоо. Тус тоглолтын гол тоглогчоор Пол Жорж болсон бөгөөд 43 оноог авчээ. Харин Рассел Уэстбрүүк 14 оноо, 12 самбар, 14 дамжуулалтаар таван тоглолт дараалж трипл дабл хийсэн байна. Ингэснээр 7 тоглолт дараалсан хожил байгуулаад байгаа бөгөөд 33 хожил, 18 хожигдолтой болж бүсдээ 3-рт бичигдэж байгаа бол Хит 24 хожил, 26 хожигдолоор дорнод бүсийн наймп бичигдэж байна.