Филадельфи 76 багийнхан Лос Анжлелес Лейкэрс багийн талбайд зочилж 121-105 харьцаагаар хожил байгуулсан байна. Ингэснээр улирлын 36 дахь хожлоо байгуулсан бөгөөд дорнод бүсийн 4-рт бичигдэж байна. Харин эсрэг баг нь 26 хожил, 25 хожигдолтойгоор өрнөд бүсийн 9-рт эрэмбэлэгдэж банйа.
Тус тоглолтод Жоэл Эмбийд 28 оноо, 11 самбараас бөмбөг авсан бөгөөд энэ улиралд 40 дэх удагаа дабл дабл амжилтыг үзүүлж байна. Харин эсрэг багаас Брэндон Инграм өөрийн замналынхаа хамгийн их 36 оноог авчээ.