Шарлотт хотод зохиогдох 68 дахь удаагийн Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолт ирэх сарын 18-нд болох билээ. Үзэгчдийн санал асуулгаар өрнөд бүсийг тэргүүлсэн Леброн Жеймс тоглогчид болон сэтгүүлчдийн сануулгаар мөн нэгд бичигдэж өөрийн бүсийг тоглогчидоо сонгох болсон бол дорнод бүсийг Яннис Адетокумбо мөн тэргүүлсэн байна. Харин үзэгчдийн санал асуулгаар 2 болон 3-т бичигдэж байсан Лука Дончис, Дуэйн Уэйд, Деррик Рөүз нар хасагдсан байна.
Ирэх долоо хоногийн баасан гараг буюу 2019.02.01-нд сэлгээний бүрэлдэхүүн зарлагдаж бүсийг тэргүүлсэн хоёр тоглогч гарааны бүрэлдэхүүнээ сонгох драфтын үйл ажиллагаа ирэх сарын 08-нд болно.