Сакермэнто Кингс талбай дээрээ голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст 70-69 харьцаагаар Уорриорс тэргүүлсэн бол гуравдугаар үед найман оноог дутуу авсан бөгөөд шийдвэрлэх үед Стифэн Көрри гайхалтай тоглолтоо үзүүлж 20 оноог авч баг нь 127-123 харьцаагаар Кингсыг буулгаж авлаа. Энэ улиралд хоёр баг нийт дөрвөн удаа таарч тоглохоос гурвыг нь тоглочихоод байгаа бөгөөд гурвууланд нь хаадууд ялагдал хүлээгээд байна.
Тус тоглолтод Стифэн Көрри 42 оноог авч багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 29 оноо, Клэй Томпсон 20 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Бадди Хийлд 32 оноог авлаа.