“Манчестер Сити” талбайдаа “Ливерпүүл”-ийн хожигдоогүй цувралыг зогсоолоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-03

Английн премьер лигийн 21 дүгээр тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. 20 тойргийн дараах байдлаар ганц ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байсан “Ливерпүүл” клуб хамгийн гол өрсөлдөгч “Манчестер Сити”-гийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо.

Ийнхүү “Сити” энэ улирлын премьер лигийн эхний ялагдлыг нь “Ливерпүүл”-д хүртээлээ. Ингэснээр “Ливерпүүл” 54 оноотой хэвээр үлдсэн бол “Сити” 50 оноотой хоёрдугаар байр руу орж ирлээ.

Тоглолтын 40 дэх минутад Агуэро гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин  64 дэх минутад Фирмино тэнцүүлж дөнгөсөн юм. Гэвч Сане 72 дахь минутад хариуг нь барьснаар багтаа ус агаар мэт хэрэгтэй хожлыг авчирлаа.