ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дархан-Уул аймгийн иргэдэд 1072 хувьцааны мэдээллийг өгчээ

O.Admin
2 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, иргэдэд хувьцааны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож, хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ.