ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Монгол Улсад БНСУ-ын хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн компаниуд

O.Admin
1 цагийн өмнө

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. 2025 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 504 сая ам.долларт хүрсэн бөгөөд БНСУ-аас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1990–2025 онд 701 сая ам.долларт хүрчээ.

Мөн БНСУ-ын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэлтэй байна. БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээ зэрэг салбарт төвлөрч байгаа бөгөөд хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа үргэлжилж байна.

Энэхүү өсөн нэмэгдэж буй бизнесийн харилцааг дагаад Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой БНСУ-ын иргэн, аж ахуйн нэгжүүдэд компани байгуулах, хөрөнгө оруулалтын бүтэц тодорхойлох, санхүү, татвар, хууль эрх зүй, орчуулга, гадаад худалдаа, менежментийн зөвлөгөө зэрэг мэргэжлийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байна. Иймээс Монгол Улсад БНСУ-ын иргэн, аж ахуйн нэгжид бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийхэд мэдээлэл, зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааг тоймлон хүргэж байна.

Эдгээр байгууллагын дунд MONGTUSA LLC, TAEYEONG LLC, HANTUSA LLC, POBTUSA LAW FIRM зэрэг байгууллагууд БНСУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад чиглэсэн зөвлөгөө, бүртгэл, санхүү, татвар, хууль эрх зүй, орчуулга болон бусад мэргэжлийн үйлчилгээгээр дэмжин ажиллаж байна.

MONGTUSA LLC

БНСУ-ын хөрөнгө оруулалттай MONGTUSA LLC Монгол Улсад 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус компани нь БНСУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд  мэргэжлийн орчуулга, гадаад худалдаа, бизнесийн болон менежментийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй аж ахуйн нэгжийн цөөнгүй хэсэгт мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж иржээ. MONGTUSA LLC нь харилцагч бүрийн хэрэгцээ, зорилгод нийцсэн чанартай, шуурхай, уян хатан үйлчилгээг санал болгож, бизнесийн үйл ажиллагааг зөв төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашид тогтвортой хөгжүүлэхэд нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажилладаг гэдгээрээ бусдаас ялгардаг байна.

TAEYEONG LLC

БНСУ-ын хөрөнгө оруулалттай TAEYEONG LLC нь 2005 онд үүсэн байгуулагдсан бөгөөд  Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу БНСУ -ын хөрөнгө оруулагчдад зориулан компанийн бүртгэл, хөрөнгө оруулалттай холбоотой үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг ажээ. Тухайлбал, Бизнесийн зөвлөгөө, компанийн нэр сонгох, бүртгүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын бүтэц, хувь оролцоог зөв тодорхойлох, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэх, компанийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах, хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгө байршуулалттай холбоотой зөвлөгөө, банкны данс нээлгэхэд дэмжлэг үзүүлэх, татвар, нийгмийн даатгалын бүртгэл, холбогдох зөвлөгөө, виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаанд хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд цогцоор нь хариуцан ажилладаг гэдгээрээ БНСУ-ын бизнес эрхлэгч,  хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг ажээ.

Тухайлбал, БНСУ-ын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад бизнес эрхлэх үйл явцыг ойлгомжтой, зохион байгуулалттай, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, компанийн үүсгэн байгуулалтаас эхлээд цаашдын бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээг уялдуулан ажилладаг.

HANTUSA LLC

БНСУ-ын хөрөнгө оруулалттай HANTUSA LLC нь Монгол Улсад 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, нийгмийн даатгалын чиглэлээр мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай байгууллага юм. Тус компани нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн дараах үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг. Үүнд:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан гаргалт

  • Татварын тайлан, тооцоолол, зөвлөгөө

  • Нийгмийн даатгалын тайлан, тооцоолол

  • Цалин хөлс болон холбогдох тооцоолол

  • Санхүү, татварын мэргэжлийн зөвлөгөө

  • Санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн орчуулга

  • Компанийн өдөр тутмын санхүү, бүртгэлтэй холбоотой мэргэжлийн дэмжлэг

HANTUSA LLC нь Монгол Улсад бизнес эрхэлж буй БНСУ-ын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, хууль тогтоомжид нийцсэн бүртгэл, тайлагнал, тооцооллыг мэргэжлийн түвшинд хариуцан ажилладаг ажээ.

POBTUSA LAW FIR

Монгол Улсад БНСУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн орчинтой холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, өмгөөллийн мэргэжлийн үйлчилгээний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Энэ хэрэгцээнд нийцүүлэн POBTUSA LAW FIRM нь БНСУ-ын иргэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.

Тус хуулийн фирм нь гэрээний эрх зүй, татварын эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, компанийн эрх зүй, газрын эрх зүй, гэр бүлийн эрх зүй, үнэт цаасны эрх зүй болон бусад эрх зүйн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэн ажилладаг байна. Ингэснээр БНСУ-ын иргэн, аж ахуйн нэгжүүд Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах, гэрээ хэлцэл байгуулах болон үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн асуудлаа Монголын хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхэд мэргэжлийн дэмжлэг авах боломж бүрджээ.