ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Тэмүүлэнг Хуульзүйн сайдаар томилох асуудлыг 14.00 цагаас УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

O.Admin
1 цагийн өмнө

Монгол ардын намын удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоодын хэргийн сайдад 100 хувийн саналаар дэмжлээ. Улсын Их Хурлын чуулган 14.00 цагт энэ асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийн хүрээнд танилцуулна гэсэн мэдээлэл байна. АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан учраас Хуульзүйн сайдыг томилох томилгоонд оролцохгүй байхаар шийдвэрлэснээ өнөөдөр танилцуулсан билээ. 

Хуульзүйн сайдаар томилогдох дэмжлэг авсан Г.Тэмүүлэнгийн намтрыг хүргэе. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр

2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга

2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал

2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд

2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга