Улс төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нам иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны 4 дүгээр улирлын хандивын тайлангаа 29 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн бөгөөд үүнээс 14 нам хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй гэж тайлагнасан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудсандаа нийтэлж, ил тод, нээлттэй байлгана гэж заасны дагуу тус Хорооны цахим хуудас (m-election.mn)-нд улс төрийн намуудын хандивын мэдээллийг байршуулж, ил тод, нээлттэй мэдээлэн ажиллаж байна. Хандивын мэдээлэлтэй https://m-election.mn/handiv холбоосоор орж, танилцах боломжтой юм.


