Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албан хаагчийн энгэрийн камераар бичигдсэн шүүгч Х.Идэр, өмгөөлөгч Б.Баасанцогт нарыг зогсоон шалгаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Тухайн цагдаа жолооны үнэмлэхийг нь бус ажлын үнэмлэхийг нь эхэлж шалгаж, зориудаар асуулт асуун өдөөн турхирч буй уг бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан даруйд ард иргэд “Замын цагдаагийн албан хаагчид улс төрийн зорилгоор бичдэг үү. Улс төрөөс ангид байх ёстой газар яагаад нэг өмгөөлөгчийг онилсон Гүйцэтгэх ажиллагаанд оролцсон бэ. Цаашдаа бид цагдаа дохих үед зогсох шаардлагатай юу” гэх мэтээр эрүүл сэтгэхүйгээр асуудлыг хөндсөн билээ. Тэгвэл өнөөдөр өглөө замын цагдаагийн энгэрийн бичлэг цацагдсан асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “Энэ асуудалд замын цагдаагийн алба хаагчийг шалгаж эхэлсэн байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчдад алба хаагчдын зорчих чиглэлийн дагуу замын хөдөлгөөний зохицуулалтад автомашин, суурин станц, машины станц, гар станц, энгэрийн камер, бэлэн бус торгуулийн хуудасны машин байдаг. Гэхдээ алба хаагчийн ажлын хэрэгцээнд ашиглах энгэрийн камерын бичлэг хэрхэн, яагаад алдагдсан болохыг мөрдөн байцаалтын үеэр шалгах учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээлээ. Өмгөөлөгч Х.Идэр, Б.Баасанцогт нарыг хөл хорионы үед заасан тодорхой дэглэмийг зөрчсөн хэмээн буруутгаж энэхүү бичлэгийг зохион байгуулалттай цацжээ.