Тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ олимпын таеквондогийн пүмсэ төрөлд ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээ

O.Admin
52 минутын өмнө

Пүмсэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-ий өсвөр үеийн хөвгүүдийн ганцаарчилсан пүмсэ төрөлд Монгол Улсын Пүмсэ шигшээ багийн тамирчин, шинэхэн дэлхийн аварга Ц.Шинэ-Эрдэнэ амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.

Ц.Шинэ-Эрдэнэ хэсгийн шатанд Колумб болон Дэлхийн таеквондогийн холбооны нэрийн дор оролцож буй тамирчдыг ялж, улмаар Тайвань, Мексик улсын тамирчдыг ялснаар финалын шатанд шалгарсан юм.

Улмаар финалын шатанд БНСУ-ын тамирчинтай амжилттай өрсөлдөж, ганцаарчилсан төрөлд Дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн боллоо.  Энэхүү түүхэн амжилтад хувь нэмэр оруулсан Монголын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч МУГД Б.Онон, Дэд ерөнхийлөгчид, удирдлагууд болон Монголын Их Дээд Сургуулиудын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч П.Батхүү, Пүмсэ шигшээ багийн дасгалжуулагч И Жаевон, анхны багш Т.Билэгсайхан, Э.Эрдэнэсүрэн болон тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж Монголын пүмсэ спортын түүхэнд шинэ хуудас нээсэн Ц.Шинэ-Эрдэнэ болон түүний багш, дасгалжуулагч, нийт баг хамт олонд халуун баяр хүргэе!