Монгол ардын намын удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоодын хэргийн сайдад 100 хувийн саналаар дэмжлээ. Улсын Их Хурлын чуулган 14.00 цагт энэ асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийн хүрээнд танилцуулна гэсэн мэдээлэл байна. АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан учраас Хуульзүйн сайдыг томилох томилгоонд оролцохгүй байхаар шийдвэрлэснээ өнөөдөр танилцуулсан билээ.
Хуульзүйн сайдаар томилогдох дэмжлэг авсан Г.Тэмүүлэнгийн намтрыг хүргэе.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
