ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төслийг эрчимжүүлэх сонирхолтой иргэд хүйтрэхээс өмнө ямар нэг шийдэлд хүрэхийг шаардаж байна

O.Admin
9 цагийн өмнө

БГД-ийн дахин төлөвлөлтийн 35, 36 дугаар байрны оршин суугчдын саналаар дахин уулзалт зохион байгууллаа. Төслийг “Тэргүүн чансаа” ХХК хэрэгжүүлж байгаа хэдий ч цөөн өрхөөс шалтгаалж төсөл удааширч байгаа юм.

Дахин төлөвлөлтийн төсөлд аж ахуй нэгж компанитайгаа харилцан тохиролцож чадаагүй, төлөвлөлтийн асуудалд хариуцлагагүй хандаж байгаа иргэдээс болж төслийг эрчимжүүлэхийг хүссэн бусад оршин суугчид хохирч үлддэг. Яг энэ асуудал дээрх байрны өрхүүдэд мөн тулгарч байна. Дээврийн асуудал хүндэрч нурснаас болж хүн бэртсэн, амьдрах нөхцөл байдал нь хүндэрсэн гэх оршин суугчид төслийг цаг алдалгүй үргэлжлүүлэхийг шаардсаар байгаа юм.

Уулзалтын төгсгөлд, газрын асуудал, төсөл хэрэгжүүлэгч компанитай харилцан хэлэлцээ хийсний эцэст энэ Пүрэв гарагт оршин суугчдад өөр нэгэн шийдэл танилцуулахаар тогтлоо.