"Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Москва дахь албан томилолт үр дүнтэй үргэлжилж байна. ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудал шийдвэрлэгдлээ. Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов.
ОХУ өөрөө түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж байна. Одоо тохирсон шатахууны ачилт, татан авалтыг нэн яаралтай зохион байгуулна" хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн нүүр номын хуудсаар мэдэгдлээ.
