Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хуралд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Энхтуяа, Ардчилсан намын дэд Дарга Ч.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцлоо.
Уг хурлаар үүсээд буй үнийн өсөлтийн дарамт, түлш шатахуунтай холбоотой цаг үеийн асуудал болон төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлж, тодорхой шаардлагуудыг Ерөнхий сайд Н.Учралд тавилаа.
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хууль бусаар чөлөөлж, сонгогчдын эрхэд халдан төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан учир шүүхэд хандахаа мэдэгдэж, хууль шийдвэрээ буцаахыг шаардсан юм. Мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар Баян-Өлгий, Булган, Төв аймгууд дээр эрх баригчдын зүгээс үүсгэж буй эдгээр асуудлыг нэгтгэж шийдвэрлэх зорилготой ажлыг хэсэг байгуулагдлаа.
Хэрэв Ерөнхий сайд энэ хууль бус шийдвэрээ хүчингүй болоогүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын зүгээс ярина гэдгийг мэдэгдэв.
