ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Уулын жалга руу машин унаж, гурван хүн амиа алджээ

O.Admin
9 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт "Уулын жалга руу машин унаж 3 хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны 3 иргэн нас барсан. Ослын шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.