ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэв

O.Admin
11 цагийн өмнө

Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ жил Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 байна.

Үүнээс 55 генерал чөлөөнд, 20 генерал бэлтгэлд, 64 генерал ажил, үүргээ гүйцэтгэж байна.