Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангайн зүүн, Увс, Булганы баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Ховд, Төв, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангай хойд хэсэг, Баян-Өлгий, Ховд, Булган, Төв, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
