ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ

O.Admin
2 цагийн өмнө

Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд хаврын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ. Хаврын арга хэмжээ “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхэлж, үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ.

Дөрөвдүгээр сард "Ub Даам-2026”, спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ, Шадар сайдын нээлттэй хаалганы өдөрлөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Food festival”, Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг, “Ширээний теннис”, Улаанбаатар циркийн өдөрлөг, Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.