ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ

O.Admin
3 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баярын санаачилан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн нээлт СТӨ-нд боллоо.

Хөтөлбөрийг 2026 онд төрийн болон өмчийн ерөнхий боловсролын 147 сургуульд хэрэгжүүлнэ. Ингэснээр сурагчдын эх оронч үзлийг сэрээх, хүн хүнээ хайрлан хүндэтгэх, байгаль дэлхий, амьдрах орчин, аав ээжээ дээдлэн хамгаалдаг хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм.