ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн 22 сургуулийг үе тэнгийн дээрэлхэлтгүй жишиг сургууль болгон хөгжүүлнэ

O.Admin
1 цагийн өмнө

НИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг" Ажлын хэсэг өнөөдөр (2026.03.24) хуралджээ.

Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахалж байгаа бөгөөд эхний хурлаар “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг” төслийг хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонгосон байна. Харин энэ удаад тэдгээр сургуульд хийсэн судалгааны үр дүнг сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт танилцуулжээ.

Судалгаанд 22 сургуулийн 8–10-р ангийн 1,093 сурагч, 213 эцэг эх оролцсон бөгөөд 3 сурагч тутмын 1 нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг болох нь тогтоогдсон байна.

Мөн судалгааны үр дүн нь хүүхэд, гэр бүл, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ойлголт, дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг харуулжээ.

Иймд энэ онд судалгаанд хамрагдсан 22 сургуулийг эхний ээлжинд үе тэнгийн дээрэлхэлтгүй жишиг сургууль болгон хөгжүүлэх зорилгоор бодит үр дүнд чиглэсэн, үе шаттай арга хэмжээг НГХУССЗ-тэй хамтран төлөвлөж, хэрэгжүүлэхээр болсон байна.