ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэрэмжлүүлэг

O.Admin
1 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг маркийн мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Баян-Өлгий аймгийн засаг даргын А/797 тоот захирамжийн дагуу мотоциклийг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.

Нийслэлийн засаг даргын А/1453 тоот захирамжийн дагуу мотоцикл, скүүтэр, мопед, цахилгаан дугуйг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх;

Замын хөдөлгөөний дүрэм болон хууль захирамжийг зөрчихгүй байх;

Явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна