ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.03.18) болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

O.Admin
3 цагийн өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавилаа.

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг цэгцлэх хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.

Ойрх Дорнодод үүссэн асуудлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэв.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн сонгон

шалгаруулалтад 43 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшсэнээс есөн иргэн шалгарч, Ерөнхий сайдын захирамжаар томилохоор тогтлоо.