Олон нийтийн газарт бусдыг зодож танхайрсан “Говь” компанийн эзэн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Э.Санжаачойпэл, тэдний найз “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тшойргийн шүүхэд өчигдөр болж өнгөрсөн билээ.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн өчигдөр шийдвэрээ гаргасан бөгөөд прокурорын байгууллагаас тэдэнд хорих ял ногдуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрийг гаргахдаа зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулсан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Саяннямбууд нэг сая төгрөгийн торгуулийн ял оноож Ц.Санжаачойпэлд нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт найман сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялыг тус тус оноов.
