ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Очирбат: Монгол Улс дарангуйллын систем рүү орох нь

O.Admin
1 цагийн өмнө

Ардчилсан намаас пүрэв гараг бүр зохион явуулдаг "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хурлаар 

-Бизнесийн орчны доройтлын талаарх тоо баримт, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгцээ шаардлага;

-Цаг үеийн нөхцөл байдал ба Ардчилсан намын улс төрийн байр суурь;

-Нээлттэй, цэгцтэй Ардчилсан намын аяны нээлт зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Ардчилсан Ннмын Ерөнхийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан "“Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус аяны нээлтийг хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлнэ. Энэ хүрээнд Ардчилсан намаас "AN PLUS" аппликейшныг ашиглалтад оруулж гишүүдийн бүртгэлийг цахимаар явуулна.

Цахим бүртгэлийн аянд есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд байгаа Ардчилсан намын 200 мянган гишүүд маань идэвхтэй хамрагдсанаар цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах, саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэл хийгдэнэ. Хоёрдугаар сарын 01-нд нээлтээ хийсний дараа "AN PLUS" аппликейшныг гишүүд "App store" болон "Play store"-оос татаж аваад бүртгэлээ шинэчилнэ.

Үүний дараа гишүүний татвараа төлж улмаар аймаг, дүүргийн болон сумын намын, Хэрэг эрхлэх газраас очиж Ардчилсан намын "Ардчиллын ГЭРЭГЭ"-г гардаж авна. Татвараа төлсөн гишүүд гуравдугаар сарын 11-нээс эхлэх дотоод сонгуульд саналын эрхтэй болно" гэв.

 

Харин УИХ-ын гишүүн Г.Очирбат "Монгол Улсын нийт эдийн засгийн 70 хувийг төр эзэлж байна. Төсвөөрөө 30 хувь, төрийн өмчит компаниудаараа 30 гаруй хувийг эзэлж байна. Яг энэ тогтолцоогоор бид цааш явбал Монгол Улс дарангуйллын систем рүү орох нь.

Ардчилсан чөлөөт эдийн засгийг хааж боохоор байна. Тиймээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулах шаардлагатай" хэмээлээ. Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв "2016-2025 онд буюу эрх баригч МАН завсаргүй засаглаж байгаа энэ хугацаанд нийтдээ 62.202 бизнес үүдээ хааж, 104.454 шинээр бүртгэгдсэн боловч 60 хувь нь хаагдаж ердөө 40 хувь нь үлджээ.

Үүний шалтгаан нь өндөр хүүтэй, хүртээмжгүй санхүүжилт, татвар, авлигын дарамт, эрчим хүч дэд бүтцийн найдвартай бус байдал, ААН-үүдийг хааж боосон зохицуулалттай холбоотой. Тэгэхээр жижиг дунд бизнесүүд чинь Б.Чойжилсүрэн сайдын 100 хоногт тэсэж үлдэх үү. Өдөрт хоёр удаа тог тасрахад орлогынхоо талаас илүүг алдаж байна" хэмээн тус, тус байр сууриа илэрхийллээ.