ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төв аймагт анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай хийжээ

O.Admin
11 цагийн өмнө

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн гэмтлийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран орон нутагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.

Хагалгааны багийн бүрэлдэхүүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Гар сарвууны мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцсон байна.