УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 удаа, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарч нэг удаа нийт 16 удаа хуралджээ. Энэ хугацаанд зургаан хууль, 20 байнгын хорооны тогтоолын төсөл зэрэг 33 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталж, сонгон шалгаруулалтыг журамд заасан найман үе шаттай зохион байгуулсан.
Тус байнгын хороонд иргэдээ 36 өргөдөл, гомдол, УИХ-ын дарга, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 132 албан бичгийг хүлээн авч хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 113-ийг нь холбогдох газарт явуулжээ.
