ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Бат-Үүл: О.Цогтгэрэл минь дээ, намаа дахиад хоёр хуваах нь ээ

O.Admin
22 цагийн өмнө

УИХ-ын дахь МАН-ын бүлэг хоёр хагарч, Засгийн газраа огцруулах уу, УИХ-ын даргадаа ёсзүйн хариуцлага тооцох уу хэмээн хоёр талцан хэрэлдэж буй энэ үед эв нэгдлийг хангаж, ирэх оны сонгуульдаа бэлтгэж байх учиртай АН-ынхан ч мөн хоёр хуваагдсан гэдгийг Улсын баатар Э.Бат-Үүл нотлов.

Тодруулбал, энэ Засгийн газарт долоон суудлын сураг сонссон УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулахгүй гэж гарын үсэг зурах гэсэн эрх ашгаас үүдэн тус намын бүлэг мөн л хоёр хуваагдсан бололтой.

Э.Бат-Үүл хэлэхдээ “Намын дарга О.Цогтгэрэл минь ээ, бурхан минь сөрөг хүчний удирдагч шиг чанга байгаач ээ. Дөнгөж илааршиж эхэлж байсан нам маань, МАН-аас халдвар аваад хагарах өвчин нь эргэж сэдрэх гээд байна шүү дээ. Олонх чинь өөрсдөө бид засаглаж чадахгүй байна гээд байхад “та нар чадна, засагла” гэж санал өгөх эргүүтсэн гишүүд сөрөг хүчний манай намаас гарч ирэх гээд байна шүү дээ. Арай ч дээ" хэмээжээ.