ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэв

O.Admin
23 цагийн өмнө

Орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1935 инженер техникийн ажилтан, албан хаагч ажилладаг.

Тэд Улаанбаатар хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үзүүлдэг. 2024 оны нийт гүйцэтгэлээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай. Харин ээлжийн ажилчдын цалин сард ердөө 930 мянган төгрөг байсан.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүрэг болгож, бусад холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмэгдүүлж байна.