ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Төрийн индэр бол намын индэр биш

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр өглөө өөрийнхөө нүүр номын хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргав. 

Тэрбээр, "Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг Төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина.

Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ. Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая" хэмээжээ.