ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсооно

O.Admin
10 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо.

Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

Захирамжийн дагуу:

* Ахуйн болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхгүй байх, зөвхөн баяжуулсан нүүрс ашиглах;

* Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцах;

* Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулах;

* Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлыг тэмцэх газар болон холбогдох хяналтын байгууллагуудад ажиллахаар тусгасан.