Дэлхий дахинд хорт хавдрын эмчилгээ шинэ шатанд гарч, дэвшилтэд технологиуд ч ихээр нэвтэрсэн. Тэгвэл БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах Modern Cancer Hospital Guangzhou буюу Гуанжоугийн Орчин үеийн хорт хавдрын эмнэлгийн эмч Лин Жинтэй бөөмс суулгах эмчилгээний аргын талаар товч ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулаач, хавдрын эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн хорт хавдрын эмнэлгийн Олон улсын 6-р тасгийн дарга, доктор Лин Жин байна. Би Сун Ятсений Их сургуулийг эмнэлзүйн эмч мэргэжлээр төгссөн бөгөөд 20 гаруй жил хавдрын эмчилгээ хийсэн. Манай эмнэлэг бага инвазив эмчилгээний 18 технологитой. Тэдгээрийн дотроос эмнэлзүйн практикт бөөмс суулгах эмчилгээг өргөнөөр ашигладаг.
-Бөөмс суулгах эмчилгээ гэж юу вэ. Энэ талаар дэлгэрүүлж яриач?
-Энгийнээр тайлбарлавал бөөмийн эмчилгээг компьютер томографийн хяналт дор хийдэг. Цагаан будааны ширхэгтэй тэмцэх хэмжээтэй цацраг туяатай металл бөөмсийг хавдрын голомтыг тойруулж суулгадаг эмчилгээний арга. Бөөм бүр нь хавдрын голомт хэсэгт цацрагийг тасралтгүй ялгаруулдаг бөгөөд эмчилгээний хугацаа зургаан сар хүртэл үргэлжилдэг. Үр суулгасан эхний хоёр сард цацраг хүчтэй ялгарч, хавдрын эсрэг ойрын зайн туяа эмчилгээг хийж, хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ юм.
-Хими эмчилгээ гэхэд хордлого өгдөг ч гэдэг юм уу, гаж нөлөө гардаг. Бөөмс суулгах эмчилгээнд ямар нэг сөрөг нөлөө бий юу?
-Бөөмийн цацрагийн нөлөөлөх зай нь 1.7 см бөгөөд хавдрын ойр орчмын чухал эрхтэн, мэдрэл, судаснуудад нөлөөлөхгүй. Аюулгүй байдал өндөртэй, гаж нөлөө багатай эмчилгээ.
-Металл бөөмс суулгадаг гэсэн. Суулгасан металлуудыг дараа нь буцааж авах юм уу?
-Бичил бөөмсийг суулгаснаас зургаан сарын дараа өөрөө алга болдог. Бие махбодид ямар нэг хор хөнөөл учруулахгүй. Дахин мэс ажилбар хийж, гаргаж авна гэсэн юм байхгүй.
-Бөөмс суулгах эмчилгээг аль төрлийн хорт хавдарт түлхүү хэрэглэдэг вэ. Эсвэл бүхий л төрлийн хавдарт хийж болох уу?
-Бичил бөөмийн эмчилгээг уушгины, элэгний, булчирхайн, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг олон төрлийн хатуу бүтэцтэй хавдарт өргөнөөр ашиглаж байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бид хэдэн мянган өвчтөнд энэхүү аргыг амжилттай хэрэгжүүлж, сайн үр дүнд хүрсэн.