УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт эдийн засагт онцгой нөхцөл үүссэнтэй холбогдуулан тодорхой зардал, татваруудыг хөнгөлөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр ард иргэд, аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдлыг илүү хүндрүүлэхгүй байх үүднээс түр хугацаанд дөрвөн арга хэмжээг авах ёстой гэсэн юм.
Тодруулбал,
-НӨАТ-ыг 50 хувь бууруулах, эсхүл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгож бууруулах.
-Хүн амын орлогын албан татварыг 5 хувь болгож багасгах
-Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаагаар буюу нэг жил бууруулах зайлшгүй шаардлагатай гэв.
"Ийм байдлаар иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, аж ахуйн нэгжүүдээ алагчлалгүй дэмжих асуудлыг Төсвийн тодотголд оруулж шийдэх зайлшгүй хэрэгтэй байна. Мөн төсвийн орлогын дутагдлаас төрд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, урьдчилж борлуулах, Засгийн газрын бонд гаргах нь ниргэсэн хойно нь хашгирахаас сэргийлэх эдийн засгийн дархлаажуулалт болно" гэж мэдэгдлээ.