Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 166 тохиолдол /Улаанбаатарт 111, орон нутагт 55, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 2587 хүний
- 637 нь хүүхэд,
- 145 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 8430 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 655
- Хүндэвтэр 1679
- Хүнд 217
- Нэн хүнд 36 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.