Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн арвангурав дахь өдрийн барилдаан өчигдөр болж дуусчээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс гэмтэж барилдаагүй бол аварга Какүрю М.Ананд зургаа дахь өдрийн барилдаанд оролцож чадалгүй тэмцээнийг орхилоо.
Харин Ичиножү А.Ичинноров маегаширигийн 6-өөс барилдаж байгаа Чиёотарютэй барилдан өвдөг шорооджээ. Ингэснээр 6 даваа, 7 унаатай болсон бөгөөд өнөөдөр тэрбээр озеки Гоэйдотой барилдана. Харин секиваки Тамаюаши Б.Мөнх-Оргил маегаширигийн 4-оос барилдаж байгаа Кайсэйтэй барилдаж давж 8 даваа, 5 унаатай болсон бөгөөд качигоши хийжээ. Тэрбээр өнөөдөр маегаширигийн 4-оос барилдаж байгаа Чиёотарютэй барилдана.
Башёг одоогоор секиваки Митакэүми 12 даваатайгаар башёг тэргүүлж байгаа бөгөөд түүнээс хойноос 10 даваа, 3 унаатай М-3 Ютакаяами, М-13 Асоноями нар байна.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-1 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 3-3 гэмтсэн
Секиваки Ичиножү А.Ичинноров 6-7
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 8-5
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-10
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 3-9