Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/08.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулгыг хийхээс гадна хэд хэдэн хуулийн төсөлд Засгийн газар санал дүгнэлтээ өгөх юм байна.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
| 2. | Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Д.ЦОГТБААТАР |
| 3. | Хөрөнгө гаргах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 4. | Хөрөнгө гаргах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 5. | Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
| 6. | Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
| 7. | Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
| 8. | Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
| 9. | Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах | С.ЧИНЗОРИГ |
| 10. | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Х.БАДЕЛХАН |
| 11. | Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл | Б.ЭНХ-АМГАЛАН |
| 12. | Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах эрх, олгох тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
| 13. | Жагсаалт батлах тухай | Ч.УЛААН |
| 14. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
| 15. | Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга | Ч.ХҮРЭЛБААТАР |
