Дорнод аймагт 18 настай, эмэгтэй сурагч амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн өдрүүдэд ЭЕШ болж өндөрлөсөн, үүнтэй холбоотойгоор уг асуудал гарсан байж болзошгүй байна.
Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад, Цагдаагийн байгууллагаас “2026 оны 06-р сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод хүн боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Шалгалтын явцад 18 настай, эмэгтэй нь өөрийгөө боомилсон байдалтай олдсон, нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
