МЯ-аас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад энэ сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүй бол гуравдугаар сарын 5-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Харин ажиглалтад таван хүн байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Харин одоогоор476 иргэн ажиглалтад байгаа аж. Өнөөдрийн байдлаар гурван сэжигтэй тохиолдол байгаа бөгөөд тэдгээр иргэн нь Алтанбулагийн хилээр орж ирсэн бөгөөд Итали, Тайландад зорчсон өгүүлэмжтэй, халуурах шинж тэмдэг илэрсэн тул Дархан-Уулд тусгаарласан байна. Харин өнөө өглөө Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 104 хүнээс 17 тохиолдлыг ажиглалтад аваад байна. Үүний тав нь ХӨСҮТ-д, 12 нь Багабаян дахь амралтад ажиглалтад оржээ.
