Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ болж байгаа билээ. Өнөөдөр багийн барилдаан болсноор тэмцээн өндөрлөнө. Тэгвэл манай баг D хэсэгт Орос, Хятад болон Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр барилдаж байгаа багтай багтжээ.
Эхний тойрогтоо манай баг Хятадын шигшээтэй тулна. Ялж гарч ирвэл Оросын шигшээтэй барилдахаар байна. Энэ жил Японоос зөрсөн. Манайхан сайн үзвэл финалд Японтай барилдах бүрэн боломжтой. Багийн барилдаан 12:00 цагаас эхэлсэн, одоогоор Япон, Солонгос А хэсгийн аваргын төлөө шалгарч үлдээд байна.