Кубад шатахууны хомсдол гүнзгийрснээр нийтийн тээврийн үйлчилгээ огцом хумигдаж, нийслэл Хавана хотоос орон нутаг руу өдөрт явдаг автобусны үйлчилгээ 419-өөс ердөө 11 болж буурчээ.
"Reuters" агентлагийн аравдугаар сарын сүүлээр мэдээлснээр, шатахууны нийлүүлэлтийн хямралаас үүдэж улс даяарх автобусны чиглэл 100 гаруй байснаас 21 болж цөөрсөн байна. Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ өмнөх оныхоос 75 хувиар буурч иргэд үндсэндээ хөл мухарджээ.
Шатахууны хомсдол цахилгааны хомсдолтой хавсран иргэдийн өдөр тутмын амьдралд том саад болж байна. Улс даяар цахилгаан тасрах тохиолдол давтагдаж, зарим бүс нутагт тасалдал бүтэн хоногоор үргэлжилж байна.
