ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Ирэх жил баяр наадмын цогцолбор ашиглалтад оруулна

O.Admin
3 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ирэх жилийн 7 дугаар сарын 1 гэхэд баяр наадмын цогцолборыг ашиглалтад оруулна.

Долдугаар сарын сарын 10-нд албан ёсоор танилцуулна. Цаашид баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс нь допинг хэрэглэсэн үндэслэлээр барилдах эрх, цол нь хасагдсан бөхчүүдийн эрх, цолыг сэргээх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн бүрэн эрхгүй бөгөөд ийм асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтаар комисст олгогдоогүй байна хэмээн Монгол Улсын Шадар сайд мэдэгдлээ.