Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Багануурын ордыг түшиглэн “Нүүрс-пиролизын үйлдвэр” барих асуудлыг эцэслэж шийдвэрлэлээ. “Хөх нүүрс” төслийн ТЭЗҮ дуусаж, бүх яам, газрууд хамтран олон төсөл ярихгүйгээр зөвхөн энэ төслөө эцэслэх нэгдсэн ойлголтод хүрсэн гэсэн үг. БНХАУ-д туршилт хийхэд судалгаа маш сайн гарсан. Төсөл хэрэгжсэнээр 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх боломж бүрдлээ.
Эрчим хүчний 50 МВт-ын цахилгаан станц дагалдаж баригдана. 3 дугаар улиралд багтаж төсөл хэрэгжүүлэгчийг нийслэл сонгон шалгаруулна. 4 дүгээр улирлаас бүтээн байгуулалт эхэлж, 2028 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Санхүүжилтийг Чингис хаан баялгийн сан \20%\, Улаанбаатар хотын захиргаа \10 %\ гарган. Үлдсэнийг нь гадны хөрөнгө оруулагч гаргана.
Цөлжилттэй тэмцэх COP17 олон улсын Бага хурлын бэлтгэл ажил үргэлжилж байна. Барилга угсралт, дэд бүтцийн ажил дуусах шатандаа орсон. 8 дугаар сарын 3-4-ны хугацаанд бүх ажлаа дуусгаж, НҮБ-ын талд хүлээлгэж өгнө. Амралтгүй 24 цагаар ажиллаж байгаа. Энэ удаагийн COP17 олон улсын Бага хуралд 700 гаруй сонирхогчид төсөл хөтөлбөрөө танилцуулах санал ирүүллээ. Өмнөх хурлуудаас олон оролцогч ирэх нь ээ. Төслүүдийг эрэмблэх ажил эхэлсэн. 2000 гаруй сайн дурынхан оролцох хүсэлтээ ирүүлснээс 600 ажилтан авна. Ахлах ангийн 100 хүүхдийг сайн дураар ажиллуулна. Долдугаар сарын сүүлчээс сайн дурын ажилтнууд ажлаа эхэлнэ.
Бэлчээр, ус ба газар, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн 3 ажилд олон улсын анхаарлыг хандуулахаар 12 өдрийн хөтөлбөрөө эцэслэн дуусгаж байна" гэлээ.
